100'000₮ дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй
100'000₮ дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй
100'000₮ дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй
100'000₮ дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй
100'000₮ дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй
100'000₮ дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй
100'000₮ дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй
100'000₮ дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй
100'000₮ дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй
100'000₮ дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй
100'000₮ дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй
100'000₮ дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй
mn
Нүүр
Бидний тухай
Бүтээгдэхүүн
Cтэйк лаб
Subscription
Жор
Ресторан
Нууцлалын бодлого
Нууцлалын бодлого
Нэг. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго
Primeat худалдааны систем нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийг (цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх) мэдээллийг цуглуулна.
Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
“Primeat.mn”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, системийг хөгжүүлэх, Хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн, хялбар, энгийн шийдэл бүхий үйлчилгээг санал болгох зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч энд зааснаас өөр зорилгоор мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, дамжуулахгүй.
Энэхүү “Нууцлалын бодлого”-д заасан мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах нэр томьёог Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу ойлгоно.
Хэрэглэгч өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд мэдээллийн дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэх эрх зүйн үр дагаврыг бие даан өөрөө хариуцна.
Хоёр. Цуглуулж, боловсруулж, ашиглах мэдээллийн жагсаалт
Мэдээлэл хариуцагч “Primeat”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, Хэрэглэгчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
Хэрэглэгчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, төрсөн огноо, нас, хүйс оршин суугаа хаяг, шуудангийн хаяг захиалгын мэдээлэл, захиалгын үйл явц, банкны дансны дугаар, кредит болон дебит картын дугаар, захиалгын баталгаажилт, холбоо барих утасны дугаар, захиалгын болон гүйлгээний түүх, аватар зураг бүхий мэдээллүүд;
“Primeat” дээр хийгдсэн гүйлгээнд хамаарах хүлээн авагчийн нэр, мөнгөн дүн, шилжүүлгийн огноо, гүйлгээний баталгаажилтад хамаарах мэдээллүүд;
“Primeat”-г хэрэглэх явц үүсэж буй бүртгэлийн, хэтэвчний мэдээлэл, таалагдсан барааны болон бусад цахим өгөгдлүүд;
Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд
Мэдээлэл хариуцагч “Primeat”-ийн программ хангамжийг хөгжүүлэх, мэдээлэл технологийн шинэ шийдэлд тулгуурласан энгийн, хялбар, хэрэглээг бий болгох, хууль бус хандалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд дараах мэдээллийг цуглуулна. Үүнд:
IP хаягийн мэдээлэл, веб хөтөч, ашиглаж буй үйлдлийн систем, “Primeat”-ийн бүртгэлийн хаягт нэвтэрсэн хугацаа, газар зүйн байршлын мэдээллүүд;
Гурав. Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулах, ашиглах нөхцөл, хугацаа
Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулж, ашиглахгүй болно Үүнд:
Захиалгатай бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд;
Таны гар утсанд холбогдох цахим шууданд мэдэгдэл, мэдээлэл илгээх;
Хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлтийн үйл ажиллагаанд ашиглах;
Хэрэглэгчийн танин, баталгаажуулах үед;
Хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг хянан шалгах явцад;
“Primeat”-ийн мэдээллийн аюулгүй байдлыг хяналтыг сайжруулах, түүнд холбогдох тест хийх;
“Primeat”-д программ хангамжийн хөгжүүлэлт хийж, түүнийг тестлэх ажиллагаанд;
“Primeat”-д нэвтрүүлж байгаа шинэ бүтээгдэхүүн, болон модуль хөгжүүлэлтэд тест хийх;
Техникийн засвар хийх үед;
“Primeat” хэрэглэгчийн судалгаа ба хяналтад зориулж нийт хэрэглэгч, захиалга г.м;
Хэрэглэгчид шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хямдралын мэдээллийг хүргэх зориулалтаар;
Хэрэглэгчид санал болгож буй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хямдралын мэдээллийг хүргэхэд тус тус ашиглана.
Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийг “Primeat”-д бүртгүүлснээс эхлээд бүртгэлийг хаах хүртэлх хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.
Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг Amazon EC2 дэх өөрийн серверт хадгална. Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй болно. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.
Монгол Улсын хуульд заасан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болгоно.
Дөрөв. Хэрэглэгчийн мэдээллийг дамжуулах журам
Мэдээлэл хариуцагч Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээд ашиг олох зорилгоор дамжуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
Тав. Хэрэглэгчийн хувийн халдашгүй байх эрхийн хамгаалалт
Хэрэглэгч хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Мэдээлэл хариуцагчид олгосон цахим зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэй. Цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг info@primeat.mn и-мэйл хаягаар илгээж, шийдвэрлүүлнэ.
Хэрэглэгч “Primeat” дахь мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх эрхтэй. Хэрэглэгч цахим зөвшөөрөл цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд Хэрэглэгчийн “Primeat”-д бүртгэлтэй хаягийг хааж, дахин Таны мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй.
Хэрэглэгчийн гаргасан цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг ажлын 3-5 хоногийн дотор судалж, “Primeat”-оос бүртгэл, мэдээллийг устгаад хариу мэдэгдэх болно.
Кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл программ хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас таны бүртгүүлсэн и-мэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд заасан арга хэмжээг заавар, анхааруулгыг дагуу авах үүрэгтэй.
Зургаа. Нууцлалын бодлогын нэмэлт, өөрчлөлт
Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр www.Primeat.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.
Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын бодлого” захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын бодлого”-г бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.
Сонгосон
(0 бүтээгдэхүүн)
Бүгдийг устгах
Харьцуулах
Цэвэрлэх
Харьцуулах - 0
Сонгосон
(0 бүтээгдэхүүн)
Бүгдийг устгах
Харьцуулах
Цэвэрлэх
Харьцуулах - 0