- lunch
Рибай стэйк - Улаан дарсны сүмстэй
Ресторанд болзож байгаа мэт орчныг гэртээ бүрдүүлээд хайртай хүмүүстээ гарын хоолоо хийж халамж, хайраа мэдрүүлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү ерөнхий тогооч Э.Тэнгэрийн онцгой жорыг санал болгож байна.
Ресторанд болзож байгаа мэт орчныг гэртээ бүрдүүлээд хайртай хүмүүстээ гарын хоолоо хийж халамж, хайраа мэдрүүлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү ерөнхий тогооч Э.Тэнгэрийн онцгой жорыг санал болгож байна.
Хугацаа: 40 минут
Порц: 2 хүн


Үндсэн алхам
Урьдчилан халаасан хайруулын тавганд оливын тос хийж рибай стэйкийг давс перецээр саримс, розмаринаар амталж, хайрагдас тогттол шарж амраана.
![]()

Нухсан төмсний хачир
Нухсан төмсний хачирыг бэлтгэхдээ угааж цэвэрлэсэн төмсийг давстай буцалсан усанд сайтар болгож нухаад, цөцгийн тос, давсаар амтална.
![]()

Цагаан цэцэгт байцайны хачир
Цагаан цэцэгт байцайг нимгэн хавтгай хэрчиж оливын тос давсаар амталж 180C халсан шарах шүүгээнд 15 минут болгож, нухсан самарнууд болон цангисыг жижиглэж цагаан цэцэг байцай дээр өрж дахин 5 минут хийж болгоно. Цагаан цэцэгт байцайг шинцайтай хуурч ус хийж жигнэж болгоод давсаар амталж, хүрэн манжингийн шүүс хийгээд блендерлэж тавган дээр зурж таваглана.
![]()

Хачир
Чөмгийг гэсгээж давс, перецээр амтлан 180C халсан шарах шүүгээнд 10 минут болгоно. Хавтгай вандуйг давстай буцалж буй усанд шалзалж, хулуу, болон улаан лоольтой цуг халсан хайруулын тавганд оливын тостой хуурч давс, цагаан перецээр амтална.
![]()

Улаан дарсны сүмс
Мах хуурсан хайруулын тавганд гурил хийж сайтар хуураад улаан дарс хийж давсаар амталж сүмсийг бэлтгэнэ.
![]()
Холбоотой бүтээгдэхүүн