- lunch
Slow roast Osso bucco with tomato sauce
Ресторанд болзож байгаа мэт орчныг гэртээ бүрдүүлээд хайртай хүмүүстээ гарын хоолоо хийж халамж, хайраа мэдрүүлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү ерөнхий тогооч Э.Тэнгэрийн онцгой жорыг санал болгож байна.
Ресторанд болзож байгаа мэт орчныг гэртээ бүрдүүлээд хайртай хүмүүстээ гарын хоолоо хийж халамж, хайраа мэдрүүлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү ерөнхий тогооч Э.Тэнгэрийн онцгой жорыг санал болгож байна.
Хугацаа: 120 минут
Порц: 4 хүн


Үндсэн алхам
Үхрийн шаант чөмгийг давс перецээр амталж халсан хайруулын тавганд оливын тос хийж саримс, үхрийн шаантаа хайрагдас тогттол шараад, улаан лоолийн сүмсийг хийж зөөлөн галаар болгоно. Сүмсийг блендерлэж давсаар амтлан шаант чөмгөн дээр асгаж олгоно.
![]()

Шар хулуу, луувангийн нухаш
Халсан хайруулд цөцгийн тос хийж жижиглэн хэрчсэн бүдүүн ногоон сонгино, шинцай, лууванг хийж зөөлөн галаар хуурч, шар хулууг хальсалж хийгээд ногооны шөл хийж зөөлөн галаар буцалган, давсаар амтлан миксердэж тавган дээр тойруулж таваглана.
![]()

Хөц будаа мөөгний хачир
Хөц будааг сайтар угааж, халуун усанд дэвтээнэ. Халсан хайруулд цөцгийн тос хийж жижиглэн хэрчсэн мөөг, саримсаа хийж хуураад дэвтээсэн хөц будаа, ногооны шөлийг бага багаар хийж зөөлөн галаар болгож эцэст нь давсаар амтална. Юуцай, брюссель байцайг буцалж буй давстай усанд шалзалж, оливын тос, цагаан перецээр амтална. Үрлэн лоолийг угааж, цэвэрлэн голоор нь хувааж жижиглэн хэрчсэн яншуй, ягаан сонгино, оливын тосоор амтална. Ягаан сонгиныг нимгэн хэрчинэ. Алимны цуу болон элсэн чихрийг устай буцалгаж хөргөөд хэрчсэн сонгино хийж дарна. Таваглахдаа шар хулуу, луувангийн нухшийг тойруулж таваглаад дунд нь мөөгтэй хөц будааг, юуцайг таваглан дээр нь үхрийн шаант чөмгийг сүмстэй таваглана. Амталсан үрлэн лооль болон брюссель байцайг тойруулан, эцэст нь дарсан ягаан сонгиныг тавьж олгоно.
![]()
Холбоотой бүтээгдэхүүн