- lunch
British Beef stew pie
Ресторанд болзож байгаа мэт орчныг гэртээ бүрдүүлээд хайртай хүмүүстээ гарын хоолоо хийж халамж, хайраа мэдрүүлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү ерөнхий тогооч Э.Энх-Алдарын онцгой жорыг санал болгож байна.
Ресторанд болзож байгаа мэт орчныг гэртээ бүрдүүлээд хайртай хүмүүстээ гарын хоолоо хийж халамж, хайраа мэдрүүлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү ерөнхий тогооч Э.Энх-Алдарын онцгой жорыг санал болгож байна.
Хугацаа: 120 минут
Порц: 4 хүн


Алхам 1
Гэсгэлэн шоо хэлбэртэй үхрийн махаа (3:3) хуурай гуриланд өнхрүүлэн бүрж, халаасан хайруулын тавганд ургамлын тос хийж зөөлөн галаар хайрс тогттол шарна.
![]()

Алхам 2
Хайрс тогтсон махан дээрээ халуун бүлээн ус хийж зөөлөн галаар болгоно. Буцалснаас эхлэн 40-50 минут болгоно.
![]()

Алхам 3
Урьдчилан болгосон сонгино, лууван, саримс ногоог зөөлөрсөн махан дээрээ нэмж дахин буцалгана. Сүүн крем болон ганга, давс, дерец хийж амтална.
![]()

Алхам 4
Ногоон вандуйгаа сүмстэй үхрийн махан дээрээ нэмж хийнэ. Хөрсний дараа хэвэнд хийж хөргүүрт царцаана.
![]()

Алхам 5
Урьдчилан бэлтгэсэн давхраат зуурмагаа нимгэн элдэж, дугуй хэлбэртэй хэвээр дарж хэлбэрт оруулан, царцаасан махан шанзыг дээрээс нь тавьж, дээр нь мөн адил давхраат зуурмагаар битүүлж, бялуу хэлбэрт оруулан хөргүүрт 30-40 минут байлгана.
![]()

Алхам 6
Бэлэн болсон үхрийн махан бялуун дээрээ өндөгний шар түрхэж 180-1900 хэмд халаасан шарах шүүгээнд 15-20 минут болгоно.
![]()
Холбоотой бүтээгдэхүүн