- lunch
Сициль гуляш
Ресторанд болзож байгаа мэт орчныг гэртээ бүрдүүлээд хайртай хүмүүстээ гарын хоолоо хийж халамж, хайраа мэдрүүлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү ерөнхий тогооч Д.Буянгийн онцгой жорыг санал болгож байна.
Ресторанд болзож байгаа мэт орчныг гэртээ бүрдүүлээд хайртай хүмүүстээ гарын хоолоо хийж халамж, хайраа мэдрүүлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү ерөнхий тогооч Д.Буянгийн онцгой жорыг санал болгож байна.
Хугацаа: 45-60 минут
Порц: 4 хүн


Үндсэн алхам
Бүх бүтээгдэхүүнээ граммын дагуу бэлдэнэ. Сонгино,саримсаа арилган, шоо дөрвөлжин хэрчинэ. Махаа мөн дөрвөлжин хэрчинэ. Махныхаа шүүсийг салфеткаар шингээн авч хуурай болгоод жигд хайрс тогтоон шарна. Дараа нь тагтай саванд хийж түр амраана. Сонгино саримсныхаа аагийг гартал хуураад махаа буцаагаад дээрээс нь хийнэ. Махан дээрээ паприка, лаврын навч, гоньд исгэлэн байцайгаа нэмж холиод ясны шөлөө хийж дунд зэргийн гал дээр 1 цаг орчим буцалгана. Сүүн крем болон давсаар амтлана. Махаа болсны дараагаар лаврын навчаа авч ногоон ногоогоор чимэглэнэ.
![]()

Шарсан төмс бэлтгэх
Төмсөө амны хэмжээтэй хэрчээд, тослоод, давслаад, розмаринаар амтална. Урьдчилан халаасан шарах шүүгээнд 250 хэмд 10-15 минут шарна. Болсны дараа цөцгийн тосоор өнгөлөөд яншуй цацна
![]()

Шарсан шар хулуу бэлтгэх
Шар хулуугаа амн хэмжээтэй хэрчээд сайтар халаасан тосон дээрээ 2 минутын турш хуурна. Розмаринаар амтална
![]()
Холбоотой бүтээгдэхүүн