- dinner
Оссобуко
Ресторанд болзож байгаа мэт орчныг гэртээ бүрдүүлээд хайртай хүмүүстээ гарын хоолоо хийж халамж, хайраа мэдрүүлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү ерөнхий тогооч Д.Буянгийн онцгой жорыг санал болгож байна.
Ресторанд болзож байгаа мэт орчныг гэртээ бүрдүүлээд хайртай хүмүүстээ гарын хоолоо хийж халамж, хайраа мэдрүүлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү ерөнхий тогооч Д.Буянгийн онцгой жорыг санал болгож байна.
Хугацаа: 120 минут
Порц: 4 хүн


Үндсэн алхам
Бүх бүтээгдэхүүнээ граммын дагуу бэлдэнэ. Сонгино, саримсаа жижиг хэрчинэ. Амтлагч ногоонуудаа жижиглэн хэрчинэ. Шарах шүүгээгээ урьдчилан 160 хэмд халаана. Махныхаа шүүсийг салфеткаар шингээн авч хуурай болгоод тосоо сайтар халаагаад махаа хоёр талаас нь бага зэрэг давслаад, гурилдаад, хайрс тогтоон шарна. Шарсны дараа тагтай саванд түр хийгээд ногоонуудаа хуурна. Улаан лоолийн нухшаа нэмээд 2 минут хуураад улаан дарсаа нэмж буцалгана. Махаа буцалж буй ногооны сүмс дээрээ байршуулаад, ясны шөл болон амтлагч ногоонуудаа нэмж таглаад шарах шүүгээнд махаа 1 цаг 30 минутын турш зөөлөртөл нь битүү жигнэнэ. Мах болмогц ногоон амлагч, ногоонуудаа дээрээс нь цацна.
![]()

Цагаан цэцэгт байцай бэлтгэх
Давстай усаа буцалгана. Цэцэгт байцайгаа амны хэмжээтэй хэрчээд буцалж буй усандаа 2 минут шалзална. Шалзалсан байцайгаа шүүж мөстэй усанд сойно
![]()

Бяслагны сүмс бэлтгэх
Шахар шүүгээгээ 230 хэмд урьдчилан халаана. Цөцгийн тосоо хайлуулж байгаад гурилаа дээрээс нь хийж сайтар хутгана. Дараа нь сүү болон сүүн кремээ хийгээд сайтар хутга, өтгөрсний дараагаар шалзалсан цэцэгт байцай дээрээ асгана. Бяслагаа жигд цацсаны дараагаар шарах шүүгээндээ хийж 3-5 минут боловсруулна
![]()
Холбоотой бүтээгдэхүүн