- lunch
Строганоф
Ресторанд болзож байгаа мэт орчныг гэртээ бүрдүүлээд хайртай хүмүүстээ гарын хоолоо хийж халамж, хайраа мэдрүүлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү ерөнхий тогооч Д.Буянгийн онцгой жорыг санал болгож байна.

Хугацаа: 30 минут
Порц: 4 хүн

Үндсэн алхам
Бүх бүтээгдэхүүнээ граммын дагуу бэлтгэнэ. Амтат чинжүү, цагаан мөөг, сонгино, өргөст хэмхээ савхан хэрчилтээр хэрчинэ. Тосоо сайтар халаагаад махаа хийж, нэг талаас нь хайрс тогтоон шарна. Дараа нь махаа тагтай саванд түр хийгээд, бүх ногоогоо хийж сайтар хуураад, найруулсан дэмиглейс болон сүүн кремээ нэмээд өтгөнийг нь тааруулан буцалсны дараа махаа нэмээд давсаар амтална.
![]()

Төмс бэлтгэх
Төмсөө үрнэ, давсаар амтална. Халаасан хайруулын таваг дээрээ голлуулан дундаж гал дээр барьцалдуулан шарна. Цөцгийн тосоо тал талаас нь тавьж хайлуулаад 160 хэмд урьдчилан халаасан шарах шүүгээнд 5 минут байлгаж болгоно.
![]()
Холбоотой бүтээгдэхүүн