- dinner
Битүү жигнэж, шарсан үхрийн эрээн булчин
Ресторанд болзож байгаа мэт орчныг гэртээ бүрдүүлээд хайртай хүмүүстээ гарын хоолоо хийж халамж, хайраа мэдрүүлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү ерөнхий тогооч Д.Буянгийн онцгой жорыг санал болгож байна.
Ресторанд болзож байгаа мэт орчныг гэртээ бүрдүүлээд хайртай хүмүүстээ гарын хоолоо хийж халамж, хайраа мэдрүүлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү ерөнхий тогооч Д.Буянгийн онцгой жорыг санал болгож байна.
Хугацаа: 30 минут
Порц: 4 хүн
Тохиромжтой хачир: Жигнэсэн хүнсний ногоо, нэрсний соус


Үндсэн алхам
Бүх бүтээгдэхүүнээ граммын дагуу бэлдэнэ. Бүх ногоонуудаа 2см-ын дөрвөлжин хэрчинэ. Амтлагч ногоонуудаа жижиглэн хэриШахар шүүгээгээ 180 хэмд халаана. Тосоо сайтар халаагаад махаа давслаад хоёр талаас нь жигд шарна. Шарсны дараа махаа тагтай саванд түр хийж амраагаад ногоонуудаа хуурна. Улаан лоолийн нухшаа нэмээд 2 минут хуураад, улаан дарсаа нэмж буцалгаж өтгөрүүлнэ. Ааг нь гарсны дараа ямны шөлнөөсөө бага зэрэг хийгээд буцалгана. Махаа буцалж буй ногооны сүмс дээрээ байршуулаад амтлагч ногоонуудаа нэмж таглаад шарах шүүгээнд зөөлөртөл нь 1 цаг 30 минут орчим битүү жигнэнэ. Шөл нь ширгээд шингэн багадаж эхэлбэл шөл нэмж болно. Мах болмогц давс болон перецээр амтална.
![]()

Ээж будаа
Усаа буцалсны дараа будаагаа хийгээд 1 удаа сайн буцалгасны дараа галаа унтраагаад таглаад орхино. Будаа үлдэгдэл халуундаа 15 минутад бүрэн болно. Болсон будаагаа шүүж аваад бага зэргийн тос хийгээд, каперсаа хийнэ. Шаардлагатай бол давсална.
![]()

Ногоо
Бүтээгдэхүүнээ граммын дагуу бэлдэнэ. Давстай усаа буцалгана. Усаа буцалсны дараа ногоонуудаа хийж 2-4 минут шалзална. Шалзалсан ногоогоо цөцгийн тосон дээрээ хуурч гялалзуулна.
![]()
Холбоотой бүтээгдэхүүн